Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-15 20:50:58

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 25 төлөөлөгч хамрагдаж байна.

2014 оноос УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн суурь сургалт Сэлэнгэ аймагт хоёр дахь өдрөө үргэлжлэн зохион байгуулагдаж байна. 

Сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, Хурлын үйл ажиллагаа, хуралдаан явуулах дэг, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Байгаль орчин газрын харилцаанд ИТХ-аас анхаарвал зохих асуудлуудаар хичээл зааж байгаа аж. Мөн сургалтаар төлөөлөгчид Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаарх Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй асуудлаар хууль эрхийн болон арга зүйн мэдлэг, мэдээлэлийг авч байгаа юм байна. Сургалтын эхний өдөр Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага сургалтыг сургагч багш Ц.Эрдэнэцэцэг нар удирдан явууллаа. Энэ удаагийн сургалтыг тусгайлан бэлтгэгдсэн сургагч багш нар зааж байгаа юм.

Ч.Отгонцэцэг

Related news