ӨМНӨГОВЬ: Олон улсын 4D ангиллын нисэх буудал байгуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-16 12:28:04

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт олон улсын 4d ангиллын нисэх онгоцны буудал байгуулах талаар ажлын баг хуралдлаа.

 

Тус аймгийн Даланзадгад суманд олон улсын нисэх буудал барьж байгуулах асуудлаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, аймаг сумын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс энэ сарын 11-ны өдөр уулзжээ. Уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсын “Transcon” компанийн төлөөлөл мөн оролцов.

 

Уулзалтын үеэр олон улсын 4D ангиллын нисэх буудлыг барьж байгуулах асуудлаар талууд санал солилцож, төслийн боломж, хэрэгцээ шаардлага, техник эдийн засгийн үндэслэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох талаар санал солилцов.

 

Олон улсын 4D ангиллын нисэх буудлыг барьж байгуулснаар аймгийн хөгжил, дэд бүтцийн салбарт шинэ шат бий болгох, бүс нутгийн тээвэр, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой юм.

Related news