Казахстан Улсын аваргаар Г.Отгонцэцэг тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-17 15:32:33

Казахстан Улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Кизилорда хотод өчигдөр эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан Улсын спортын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.

Ингэснээр Риогийн олимпийн хүрэл медальт, Ази тивийн аварга Г.Отгонцэцэг Казахстан улсын хошой аварга цолтноор шалгарч байна. Тэрбээр Токиогийн их дуулгад оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Д.Өлзий

Related news