Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх зөвшилцөлд хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136 @gmail.com
2025-11-13 17:20:52

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрт талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.

 

Ингэснээр эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцов.

 

Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттай нэмэгдүүлнэ.

  • 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар
  • 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар
  • 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 хувиар
  • 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар
  • 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 хувиар
  • 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг гурван сая таван зуун мянган төгрөгт хүргэх юм.

Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.

Related news