Мессигийн баг MLS-ийн хагас шигшээд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /РИА Новости/. Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны шөвгийн наймын тоглолтод “Интер Майами” баг “Цинциннати”-г талбайд нь 4:0 харьцаагаар бутниргэлээ.
Гоолуудыг Лионел Месси /19 дэх
минут/, Матео Сильветти /57/ Тадео Альенде /62, 74/ нар оруулсан бол сүүлийн гурван
гоолыг хийхэд “Алтан бөмбөг” шагналын 8 удаагийн эзэн Месси оновчтой дамжуулалт
өгсөн байна.
Ингэснээр тэрбээр МLS лигийн
плей-офф-ын 4 тоглолтод 6 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт хийж, дээд амжилт
тогтоолоо. Харин хөлбөмбөгчний
замналдаа нийт 896 гоол оруулж, 404 гоолын дамжуулалт хийгээд байна.
2020 оноос MLS лигт тоглож буй “Интер Майами” баг түүхэндээ анх удаа хагас шигшээд шалгарсан нь энэ бөгөөд 30-нд
шилжих шөнө “Нью-Йорк Сити” багийг талбайдаа хүлээн авч тоглоно. Хожсон баг нь 12 дугаар сарын 6-нд аваргын төлөө тоглох
юм.
Ulaanbaatar