Арваннэгдүгээр сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-11-18 09:13:46

09.00 цагт "Blue sky" зочид буудалд Үндэсний үйлдвэрлэгчдийн сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүн, "Ногоон алт", "Малын эрүүл мэнд" төслийн үр дүнг харуулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.

10.00 цагт Улаанбаатар чуулгын байранд “Охид манлайлсан ээлтэй орчин” өдөрлөг болно.

10.00 цагт "Шинэ сувилагчийг дадлагажуулах нь" сэдэвт сургалт ЭМЯ-ны Б танхимд болно.

10.00 цагт НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.

11.00 цагт Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн “нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

11.00 цагт МҮХАҮТ-д тус танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар мөнгөний бодлого, валютын ханшийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт СХД-ийн 12-р сургуульд “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс” судалгааны тайланг СХД-ийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтануудад танилцуулна.

11.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд “Дэлхийн ариун цэврийн өрөөний өдөр”-ийг тохиолдуулан Монголын Багш-Эцэг эхийн холбооноос Ариун цэврийн өрөөг хэрхэн хүүхдэд ээлтэй болгох талаар танилцуулга арга хэмжээг зохион байгуулна.

12.00 цагт Соёлын төв өргөөнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойн баярын хурал болно.

13.00 цагт Улаанбаатар их сургуульд Олон Улсын хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх өдрийг тохиолдуулан "Гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хангах арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

14.00 цагт "Интерном" номын их дэлгүүрт “Монгол хурандаа” төгсөшгүй цуврал бүтээлийн Y, YI боть номын баяр болно.

14.00 цагт Багш хөгжлийн ордонд “Боловсрол судлал, арга зүйн судалгааны уламжлал, шинэчлэл” хурал болно. 

15.00 цагт "Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл" үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний музейд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

09.30 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт "В" танхимд УИХ-ын гишүүүн Ж.Батзандан ҮЗХ хурлын талаар болон АН-ын даргын асуудлаар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Чингис хааны дэлхийн академийн Ерөнхийлөгч П.Давааням "Дэлхийн түүх, Аугаа их нээлт-20 жилд" сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, МҮХАҮТ болон “Монголын хөрөнгийн бирж” зэрэг байгууллагаас “Төрд хүргэх мэргэжлийн байгууллагуудын мессэж” сэдвээр мэдээлэл хийнэ.

Related news