ӨНӨӨДӨР: “Монголын зөгийн бал-2025” форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
09:00 цагт: “Монголын зөгийн бал-2025” форум Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны НАМАК байранд болно.
09:00 цагт: ХЭҮК, Монголын хуульчдын холбоотой хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Хуульчдын ордонд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: Шинжлэх ухаан, танин мэдэхүйн
хялбаршуулсан номын 120-131 дүгээр цувралын нээлт ШУА-ийн төв байранд болно.
10:00 цагт: Монгол цэргийн нэрт зүтгэлтэн, "Буриад цэрэг" Л.Цэвээновын мэндэлсний 145 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн Сүбээдэй танхимд болно.
10:00 цагт: “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очир-130 жил” эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн шинэ
салбарт болно.
11:00 цагт: Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Төрийн соёрхолт, академич, хуульч С.Нарангэрэлд хүндэтгэл илэрхийлэх үйл ажиллагаа "Шихихутуг" хууль зүйн их сургуульд болно.
11:00 цагт: “Ахмад үеийн арга туршлага-2025” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.
11:30 цагт “Баялагтаа эзэн монгол” ТББ-аас “СОР-17 цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газар байгуулах” тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооноос хувийн орон сууцны
конторт тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгодог байж болзошгүй
асуудлаар иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал: Амьдралын хэв маягийн харилцан хамаарал” үндэсний хэлэлцүүлэг МУБИС-ийн Төв номын санд болно.
14:00 цагт: АХБ-ны Зүүн Азийн газрын тусгай тайлан болох "Монгол Улс дахь эрчүүдийн амьдралын туршлага, хүчирхийлэл үйлдэх байдлын судалгаа"-ны үр дүнг "Шангри-Ла" зочид буудалд танилцуулна.

-Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол-Солонгосын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний үзэсгэлэн, худалдаа “Сонжин гранд” зочид буудалд болж байна.
-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг
хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
Урлаг соёлын тоглолт:
-“Nomadic Legend”
ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулгын “Ган зам” паласт болно.
“Хөх тойрог” экзистенциалист
драмын жүжгийг Төмөр замын чуулгаын “Ган зам” паласт толилуулна.
-"City swing”
концерт Улсын филармонид болно.
-"Гэм зэм" постдрамын жүжгийг Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 30-ныг хүртэл толилуулж байна.
-Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Абу Даби хотод эхлэх “Их дуулга” тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин оролцоно.
-Саха хотод Монгол Якут хэл хуурын хамтарсан тоглолт болно.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өвөрхангай: "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Ulaanbaatar