ӨНӨӨДӨР: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад 2025 оны 12 дугаар сарын 1-3-нд төрийн айлчлал хийнэ.
Тэмдэглэлт өдөр:
Олон улсын
банкны өдөр болон
08:30 цагт: Ментор, Ментий нарын хагас жилийн үр
дүнгийн уулзалт ГХЯ-нд болно.
10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
15:00 цагт: “ШУТИС- Соёлын сар” аяны үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг ШУТИС-ийн номын санд болно.
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж эхэлнэ.
-Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
-Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өвөрхангай: "Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Ulaanbaatar