ӨНӨӨДӨР: “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнгийн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
Олон улсын банкны өдөр тохиож байна
08:00 цагт: “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал НОБГ-т болно.
09:00 цагт: Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаадын уулзалт Шангри-Ла молл-ын Imax кино теарт болно.
09:00 цагт: “Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн хяналт” сургалт ГХЯ-нд болно.
09:00 цагт: Монголын үндэсний спортын хорооны III их хурал Монгол бөхийн өргөөнд болно.
09:30 цагт: “Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн
салбарын ил тод байдал” сургалт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
10:00 цагт: “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ба
эрүүгийн хуулийн 13.14” санал солилцох уулзалт Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
13:30 цагт: “Анагаагч эх дэлхий” тусгай
үзэсгэлэнгийн хэвлэл мэдээллийнхэнд зориулсан хэвлэлийн хурал “Чингис хаан”
үндэсний музейд болно.
15:00 цагт: “Анагаагч эх дэлхий” Герман, Монголын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.
-Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.
-Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл Үйл+Үүд” үзэсгэлэн Уран зургийн галерейд 12 дугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.
-Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar