ДОРНОГОВЬ: Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор 631 хүн үзүүлснээс 320 нь хүүхэд байна.
Харин томуу, томуу төст өвчнөөр 112 хүүхэд өвчилж, эмнэлэгт 60 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол Өрхийн эрүүл мэндийн төвүүд 8.00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж буй. Яаралтай тусламжаар нийт 67 хүн үзүүлснээс 27 нь хүүхэд байна.
“Эрүүл мэндийн байгууллагууд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг иргэдэд байнга хүргэж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, өвчний дэгдэлтийг тархаахгүй байхаар ажиллаж байна” хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Боловсролын сайдын 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар албан даалгавраар багш,
сурагчдыг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн болон хичээлээс гадуурх
сургалт, үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 2026
оны нэгдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд зогсоож, урлагийн танхим,
спорт заалыг бусдад ашиглуулахгүй байхыг чиглэл болгожээ.
Ulaanbaatar