ӨМНӨГОВЬ: Ирэх онд авто зам, дэд бүтцийн салбарт томоохон ажлуудыг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-04 18:53:46

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэн нийгэм, эдийн засаг, хүний хөгжил, дэд бүтцийг өсөлттэй, үр өгөөжтэй байлгах шийдвэрүүдийг хэлэлцэн баталлаа.

 

Өмнөговь аймаг 2026 онд 2.1 их наяд төгрөгийн төсөв баталж, үүнээс 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт бүрдүүлэхээр төлөвлөжээ.

 

Орон нутгийн төсвөөр ирэх онд хийх томоохон ажлууд бол сургууль, цэцэрлэгийн барилгууд, Дулааны цахилгаан станц, төрийн албан хаагчдад олгодог "Нутгийн дэм" хөтөлбөрийн санхүүжилт, ЕБС-ийн сурагчдын үдийн хоолны мөнгө зэрэгт зарцуулахаар шийдвэрлэсэн байна.


Мөн аймгийн төв Даланзадгад сумыг бусад сумтай авто замаар холбох ажлыг идэвхжүүлэх юм.


Тодруулбал, Даланзадгад-Гурвантэс чиглэлийн авто замыг 20 км, Ханхонгор-Даланзадгад, Даланзадгад-Номгон чиглэлийн авто замыг үргэлжлүүлэх, Мандал-Овоо-Даланзадгад сумын авто замыг эхлүүлэх, Гашуунсухайт чиглэлээс Баян-Овоо сум руу чиглэсэн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэх, Сэврэй сумыг Баяндалай, Гурвантэс сумын чиглэлийн авто замтай холбох, Манлай сумаас Тавантолгой, Ханги мандал чиглэлд авто замыг эхлүүлэх ажлуудыг ирэх онд хийхээр төсөв баталжээ.


Авто замуудыг ашиглалтад оруулснаар Өмнөговь аймгийн ирээдүйн хөгжилд олон талын ач холбогдолтой төдийгүй аялал жуулчлал, эрүүл аюулгүй зорчих таатай нөхцөл бий болох юм. 

Related news