Ф.Калогийн 1929 онд зурсан зургийг үнэ хаялцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2016-11-21 14:56:30

НЬЮ-ЙОРК. /Reuters/. “Niña con collar” буюу "Хүзүүний зүүлттэй охин" гэдэг уран зургийг алдарт зураач Фрида Кало 1929 онд буюу 22 настайдаа зурж байжээ.

Энэхүү бүтээл бол Мексикийн алдарт зураачийн хамгийн анхны уран зургуудын нэг юм.

Урлаг судлаачид энэ бүтээлийн талаар архивын хадгалагдаж үлдсэн баримтуудаас олж мэдсэн боловч устсан гэж үзэж байжээ. Харин "Sotheby's" дуудлага худалдааны компани саяхан уг зургийг олсон байна. "Niña con collar" зургийг Фридагийн эр нөхөр болох улс төрч, зураач Диего Ривера амьдралынх нь сүүлийн мөчүүдэд зураач бүсгүйг асарч тойлж байсан нэгэн эмэгтэйд бэлэглэсэн байжээ. Түүнээс хойш энэ зураг хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдаж байв.

"Sotheby's" компани "Niña con collar" зургийг дуудлага худалдаанд оролцуулахаар зэхэж байна. Тэдний үзэж байгаагаар, энэ зураг нь Фрида Калогийн 1939 онд зурсан "Two Nudes in the Forest" бүтээлээс ч илүү үнэд хүрч магадгүй гэнэ. Уг бүтээл 2016 оны хавар болсон "Christie's" дуудлага худалдааны явцад 8 сая доллароор зарагдаж байжээ.

Х.Сарнай

 

Related news