Хүүхдүүд иргэний андгай өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт энэ сарын 28-ны өдөр иргэний үнэмлэхээ гардаж байгаа хүүхдүүд Монгол Улсын иргэний андгай өргөсөн юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг ийнхүү "Нутгийн удирдлагын ордон"-д амжилттай зохион байгууллаа. Иргэний андгай өргөх ёслолд 150 хүүхэд оролцож андгай өргөн Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож, хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр сурагч Л.Тэгшдүүрэн, Г.Батпүрэв, Ч.Мөнхболд, Б.Давхарбаяр, Э.Урангоо нар Монголын залуучуудын холбооны “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнуулсан байна.
Д.Мишигсүрэн