Багууд сонголтоо хийж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-29 01:48:24

Баян-Өлгий аймагт багийн нийтийн хурал, багийн засаг даргын сонгууль Ногооннуур, Толбо сумдаас эхлэв.

Ингээд 90 гаруй багт засаг захиргааны анхан шатны нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулснаар ойрын үед энэ жилийн сонгуулийн ажил өндөрлөнө. Олон түмний дунд, багийн засаг дарга нар айл өрхүүдээр явахгүй байна. Тэднийг дээрээс томилчихлоо, төрөл садан, ойр дотнын хүмүүсүүд нь нийлээд сэм хуйвалдаж байж сонгочихлоо, засаг дарга тал тохой татлаа гэсэн янз бүрийн шүүмжлэл элбэг байдаг.

Иймд сумдын захиргаа нэр дэвшигчдийг идэвх санаачилга, хариуцлага, мэдлэг туршлага, ажил хэрэгч чанараар нь шалгаруулах, багийн сонгуулийг нийт иргэдэд урьдчилан зарлаж, тухайн багийн иргэдийг бүрэн хамруулж сонгуулийг нууц санал хураалтаар чанартай, хариуцлагатай зохион байгуулахыг шаардаж байна.           

Ш.Айзаря

Related news