Өмнөд Солонгос шувууны томуугийн тархалтыг зогсоох арга хэмжээ авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-29 12:38:53

СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгост шувууны томуугийн вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, даваа гарагийн байдлаар шувууны томуугийн “Эйч5-Эн6” вирус тархсан газруудад 1.3 сая гаруй тахиа, нугас болон бусад шувууг устгаад байгаа ажээ.

Холбогдох албаны хүмүүс халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. 11 дүгээр сарын 26-ны шөнө дундаас эхлэн 48 цагийн хугацаанд шувууны аж ахуйнуудаас гадагш тээвэрлэлт хийхийг хоригложээ.

Энэ сарын 16-нд тус улсын Өмнөд Чолла аймгийн Хаэнам хошууны нэгэн фермд олон тооны тахиа үхсэн байжээ. Үхсэн шувуудаас “Эйч5-Эн6” вирус илэрчээ.

Энэ тохиолдол гарснаас хойш тус улсын 32 шувууны фермд уг вирус илрээд байгаа юм.

Вирусийг нүүдлийн шувуудаар дамжин тархсан гэж албаны хүмүүс таамаглаж байна.

Г.Доржханд

 

Related news