Төрийн албаны тангараг өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд Төрийн Захиргааны албан хаагчид тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Энэ өдөр Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн өөрсдийн эрхэлж буй төрийн захиргааны албан тушаалын чиг үүрэг, түүнд тавигдах шаардлагыг ханган ажиллаж буйг илтгэсэн нэр бүхий албан хаагчид төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөлөө.
Үүнд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Наранзул, Ж.Хишигдэлгэр, аймгийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн А.Алимантуяа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажилтан Г.Саруул, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Отгонтуяа, аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн А.Энхжаргал, Д.Отгонтуяа, Хилийн мэргэжлийн хяналтын алба хаагч М.Чинбаяр, Л.Ариунцэцэг, аймгийн Шүүхийн тамгын газрын ажилтан Г.Энхцэцэг, Б.Урангоо, Б.Мөнгөндолгио, Э.Ундрам нар төрийн албанд үнэнч зүтгэхээ илэрхийлэн тангарагаа өргөлөө.
Ч.Отгонцэцэг