Австралийн Нээлттэй тэмцээнд дэлхийн шилдэг 198 тамирчин оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-12-08 14:54:30

МЕЛЬБУРН. /Xinhua/. Ирэх онд болох Австралийн Нээлттэй тэмцээнд дэлхийн шилдэг 198 эмэгтэй, эрэгтэй теннисчид оролцоно гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдлээ.

Нээлттэй тэмцээний шигшээд таван удаа шалгарсан Энди Мюррей, аварга Анжелика Кербер тэргүүтэй дэлхийн чансааны эхний 100-д бичигдэж байгаа тамирчид энэ тэмцээнд оролцох гэж байна.

Серена Уильямс, Новак Жокович нар энэ тэмцээнд тус бүр зургаа удаа түрүүлсэн амжилт үзүүлээд байгаа билээ.

Жоковичийн хувьд Australian Open-д долоон удаа түрүүлсэн цорын ганц эрэгтэй тамирчин бол Серена Уильямс нь 23 дахь удаагаа "Их дуулга" тэмцээнд түрүүлэн, Штеффи Графийн   тогтоосон дээд амжилтыг эвдэх зорилго өвөрлөжээ.

Д.Нямтулга

 

Related news