ИТХ-ын ээлжит ІІІ хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-08 16:30:36

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит ІІІ хуралдаан боллоо.

Ээлжит хуралдаанаар аймгийн 2017 оны төсвийг хэлэлцэж,  аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг баталлаа. Мөн 2017 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийн талаар хэлэлцлээ.

Тус аймгийн Засаг дарга дүгнэж ярихдаа,

   -ИТХ, Засаг даргын тайлан хэлэлцэж дүгнэлт өгөөд ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг баталлаа. Хасах зардал байгаа ч орон тоо цомхотгохгүй. Харин өмнөх жилүүдэд орон нутгийг хөгжүүлэх сангаас аймаг 6-11 тэрбум төгрөг зарцуулж байсан бол одоо 2 тэрбум 50 саяыг зарцуулахаар болсон ч түүний ихэнх хэсгийг барилга байгууламж, вакцинжуулалт зэрэг өмнө нь хийчихсэн ажилд төлөхөөр болж байна. Хөххөтлийн хүүхдийн цэцэрлэг, Толбо нуур дахь аялал жуулчлалын газар зэрэг хэдхэн төслийг хэрэгжүүлнэ. 2017 онд газар зохион байгуулах асуудлаар Газар зохицуулалт, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын дэвшүүлсэн саналыг анхааралтай хүлээн авч, хэрэгжүүлэхээр боллоо гэв.

Ш.Айзаря

Related news