Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахад уралдааны зорилго чиглэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-09 19:49:45

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн хөтөлбөр"-т тусгах шинэлэг санал санаачилгыг агуулсан илтгэлийн уралдаан зарлалаа.

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, уялдаа холбоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт энэхүү илтгэлийн уралдааныг энэ сарын 16-ны өдөр хүртэл зарлаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс хамтран зарлаж буй эл уралдааны эцсийн шалгаруулалтыг энэ сарын 25-ны өдөр явуулна. Өндөр шагналын сан бүхий энэхүү илтгэлийн уралдаанд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа хууль сахиулах байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, өмгөөлөгчдийн зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд оролцох юм.  

Уралдааны гол агуулга нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд ААНБ-уудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг дэмжих, хамтран ажиллах, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахад чиглэгдэж байгаа юм.

Ч.Отгонцэцэг

Related news