Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээнд Сүхбаатар сумын залуус түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-12 23:39:42

Монгол Улсын Ерөнхий Сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит “Сэлэнгэ Лиг-2016” спортын нөхөрсөг тэмцээн өнгөрсөн амралтын өрдүүдэд Улаанбаатар хотноо амжилттай боллоо. 

Сэлэнгэ аймгийн харьяат оюутан залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхолтой оюутан залуучуудыг дэмжин хүч чадал, ур чадварыг нь уралдуулах, нутгаа гэсэн чин сэтгэлийн дор эвлэлдэн нэгдэх, тэднийг урамшуулах зорилготой юм. 6 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү тэмцээн энэ жил Ерөнхий сайдын нэрэмжит болсоноороо онцлог байлаа.

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны төлөөлөл болсон шилдэг залуус маань сагс, гар бөмбөгийн төрөлд 118 баг, шатар, теннисний төрөлд 84 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Спортын дөрвөн төрлөөр зохион байгуулсан эл тэмцээний тэргүүн байрт багийн дүнгээр Сүхбаатар сум түрүүлж алтан медаль, шилжин явах цомын эзэд боллоо. Харин дэд байрт Мандал сум, гутгаар байрт Сайхан сумын баг тамирчид тус тус шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.  

Ч.Отгонцэцэг

Related news