Сэлэнгэ аймаг стратегийн бүс нутаг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа.
Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд аймгийн ИТХ-аар:
-Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэн стратегийн бүс нутаг болгох”
-“Сэлэнгэ төмс, хүнсний ногоо” хөтөлбөр
-“Эрчимжсэн үхрийн аж ахуй” хөтөлбөр
-“Бичил уурхай эрхлэгчдийн талаар баримтлах чиглэл”
-“Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр” шинэчлэн боловсруулах
-“Сэлэнгийн брэнд” аймгийн хөтөлбөр
-“Манай гудамж-Миний гэр” хөтөлбөр
-“Төсөв, хөрөнгө оруулалтын орон тооны бус судалгаа, шинжилгээний мэргэжлийн баг байгуулах, үйл ажиллагааны журам” зэрэг хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг батлуулахаар тусгасан байна.
Ч.Отгонцэцэг