Хүндийн өргөлтийн жингийн ангилалд өөрчлөлт орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-14 10:59:35

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос олимпийн шинэ цикл эхэлсэнтэй холбогдуулж дүрмэндээ болон жингийн ангилалд өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү шийдвэрийн дагуу эмэгтэйчүүдийн ангилалд 90, +90 кг-ыг шинээр нэмсэн байна. Хүндийн өргөлтийн спортын шинэ дүрмийг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм. Шинэ жингийн ангилалаар эрэгтэй 56, 62, 69, 77, 85, 94, 105, +105, эмэгтэй 48, 53, 58, 63, 69, 75, 90, +90 кг-ын жинд өрсөлдөхөөр болов.

Д.Өлзий

Related news