Токиогийн олимпийн наадамд жүдогийн багийн төрөл орох магадлал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-14 14:42:24

Жүдо бөхийн багийн барилдааныг олимпийн наадамд оруулахаар Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ноос Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-нд санал хүргүүлэхээр болжээ.

Энэ асуудал яригдаж байгаа талаар ОУЖБХ /IJF/-ны ерөнхийлөгч М.Визер баталсан байна. 2020 оны олимпийн наадам нь Токио хотод болох учраас япончуудын бий болгож дэлхий дахинд түгээсэн энэ спортын багийн төрлийг олимпийн хөтөлбөрт оруулах магадлал өндөр байгаа юм. Багийн барилдаан нь холимог хэлбэрээр зохион байгуулах боломжтой бөгөөд эрэгтэй 3, эмэгтэй 3 жүдочоос бүрдсэн шилдэг 12 баг барилдаж шилдгүүдийг тодруулж болно.

Д.Өлзий

Related news