Сайдын санаачлагаар форум зохион байгуулах болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны сайд Д.Эрдэнэбат нар Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзалт хийсэн байна.
Тус уулзалтад Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дарга Д.Загдгочоо болон аймгийн ерөнхий боловсролын 26 сургуулийн захирлууд оролцжээ. Уулзалтаар эрхэм гишүүд Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй асуудал, түүнийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын санаачлагаар Сэлэнгэ аймгийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын асуудлаар форум зохион байгуулахаар болжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг