Сэлэнгийн сургуулиуд "School police" ажиллуулж эхэллэt
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭЭцэг, эхийн хараа хяналтын дор хүүхдийг зам тээврийн осол гэмтэл болон бусад хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд "School police" ажиллуулж эхэллээ.
Аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдсан “Хүүхдийн төлөө хамтдаа” анхдугаар чуулганы үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан "SCHOOL POLICE" журмыг хэрэгжүүлэх арга хэмжээний нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү нээлтийн арга хэмжээний үеэр алслагдсан сумдын сургуулиудын эцэг эхийн төлөөлөлд "SCHOOL POLICE"-ын дүрэмт хувцас болох хантааз, дохиурыг гардуулан өгсөн юм. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны нийт 35 ЕББДСургууль дээр энэхүү эцэг эхчүүдээс бүрдсэн "SCHOOL POLICE” ажиллах юм. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Сурагчдын холбооны нарийн бичгийн дарга н.Төгс нар оролцлоо.
Ч.Отгонцэцэг