Гандболын улсын аварга багууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-19 08:33:00

Гандболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах энэ сарын 16-18-нд МУБИС-ийн Биеийн тамир, спортын зааланд болж улсын аварга эмэгтэй, эрэгтэй багаа шалгарууллаа.

Энэ удаагийн УАШТ эрэгтэй, эмэгтэй ангилалд нийслэлийн болон орон нутгийн багуудын ширүүн өрсөлдөөнтэй болж шинэ аваргууд өчигдөр тодорлоо. Эмэгтэй гандболын багуудаас Баянхонгор нутгийн бүсгүйчүүдийн баг тэргүүн байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн гандболын багуудаас МУБИС баг улсын аварга болж алтан медалийн эзэд болов.

Д.Өлзий

Related news