Шатарчин хүү У.Тогтохбаяр Сөүлд тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-19 08:41:07

Сөүл хотноо 18 дахь удаагийн шатрын тэмцээний 4 дүгээр ангийн хөвгүүдээс Монгол хүү У.Тогтохбаяр түрүүлж, аваргын алтан медалийн эзэн болов.

БНСУ-ын Оюуны спортын холбооноос /MSO/ энэ сарын 18-нд зохион байгуулсан уг нээлттэй тэмцээнд 600 гаруй өсвөрийн шатарчид цэцэрлэг, 1-6-р анги, дунд, ахлах сургууль болон шигшээ гэсэн ангилалд өрсөлдсөн юм.

“Скай Монгол” шатрын клубын тамирчин У.Тогтохбаяр 5 өргөөс 5 хожил авч өөрийн ангилалдаа түрүүлсэн байна. Мөн 2 дугаар ангийн хөвгүүдийн ангилалд Орос гаралтай хүү алтан медаль хүртжээ. У.Тогтохбаяр БНСУ-д очоод нэг жил болж байгаа ч өдгөө тус улсын шатрын лигт амжилттай тоглож байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, БНСУ-д шатрын спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Мөн Монголын шатрын холбооны албан ёсны төлөөлөгч тус улсад ажиллаж, шатрын клуб нээгээд байна. Шатрын “Скай Монгол” клубээс олон шатарчид БНСУ-ын лигийн тэмцээнд амжилттай тоглож байгаа юм. Д.Өлзий 

Related news