Иргэд орон сууцны зээлээ 6- 30 жилийн хугацаатай авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-19 17:56:07

Дундговь аймаг дахь арилжааны банкууд 2016 гарсаар 11 сарын байдлаар 103 иргэнд 3 тэрбум 825 сая төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Үүнээс 17 иргэний 722 сая төгрөгийн зээл Монголын ипотекийн корпорацийн 5 хувийн зээлд  шилжжээ.

Монголбанкны Ерөнхийлөгчийн энэ оны 10 дугаар сард гаргасан тушаалаар Орон сууцны ипотекийн санхүүжилтын журмыг шинэчилж, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан 8 хувийн зээлийн эх үүсвэр шийдэгдэн, арилжааны банкууд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгож эхэлсэн. Дундговь аймгийн хувьд ипотекийн зээл анх олгож эхэлсэн 2013 оноос жил тутамд өсч, одоогоор нийт 597 иргэн 6-30 жилийн хугацаатай зээл авсан байна. Үүнээс 142 иргэнд 3 тэрбум 234 сая төгрөгийн зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгосон бол Засгийн газрын хөтөлбөрөөр 69 иргэнд 1 тэрбум 497 сая, 5 хувийн хүүтэй эх үүсвэрээр 105 иргэнд 3 тэрбум 767 сая, 8 хувийн хүүтэй эх үүсвэрээс 41 иргэнд 1 тэрбум 570 сая төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. Мөн МИК- д 240 иргэний 8 тэрбум 160 гаруй сая төгрөгийн зээл байршиж байна.

Зээлийн нийт үлдэгдэлд хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл 97 сая төгрөг буюу 0.53 хувийг эзэлж байгааг Дундговь аймаг дахь Монголбанкны салбараас мэдээллээ.

Т. Отгонтуяа         

 

Related news