Зарим малчид урамшууллаа авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-20 11:59:44

Говь-Алтай аймгийн зарим малчин бэлтгэсэн ноос, түүхий эдийнхээ урамшууллыг авч чадаагүй байна.

Өнгөрөгч онд тус аймгийн хэмжээгээр 5365 өрхийн 1212.4 ноосны материал Мал хамгаалах санд өгөгдсөнөөс 3255 өрхийн 736.3 тн ноосны 906.3 сая төгрөг олгогджээ. Нэмэлтээр 709 өрхийн 113.4 тн ноосны 139.7 сая төгрөг өгөгдөж бусад нь бичиг баримтын ямар нэгэн зөрчлөөс шалтгаалан олгогдоогүй байна.

Арьс ширний тухайд 4412 малчны бэлтгэсэн 113766 ширхэг арьс ширний материал явуулснаас 2039 малчны 87279 ширхэг арьс ширэнд 273 сая төгрөгний урамшуулал олгогдоод байна. 

Малчдын овог нэр, регистр, банкны дансны дугаар зөрүүтэй байгаа мөн тухайн сумын харьяа төлөөлөгчөөр дамжаагүй  учир урамшуулал нь олгогдохгүй байгаа гэнэ.

                                                                                             Ш.Цоодол  

Related news