Хүний нөөцийн салбарынхан зөвлөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“HR Update-2015”-хүний нөөцийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, суралцагчдын IV зөвлөлгөөн энэ сарын 16-нд Тусгаар тогтнолын ордонд болох юм байна.
Зөвлөлгөөнд хүний нөөцийн удирдлагын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд оролцож хүний нөөцийн салбарын чиг хандлагын талаар шинэ мэдлэг, мэдээллийг хуваалцах аж. Монголын хүний нөөцийн институтээс зөвлөлгөөнийг жил бүр уламжлал болон зохион байгуулдаг.
Б.Заяа