Удаан хадгалагдсан тэжээлийг устгаж, өвсний үнийг хямдруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 17:42:12

Дундговь аймгийн аюулгүйн нөөцөд хэдэн жил дамжин хадгалагдаж байгаа 70 шахам тн тэжээлийг устгахаар  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өчигдөр хуралдахдаа шийдвэрлэсэн байна. Уг тэжээлийг 2010 онд татан нөөцөлсөн бөгөөд тухайн үеийн үнээр 14 сая төгрөг болж байгаа ажээ.

Үүнээс гадна 2010- 2012 онд татан нөөцөлсөн 95 тн, 2013 оны  116 тн өвс хадгалагдаж байна. Эдгээр өвсний чанарыг ҮХААГ- ын лаборторит шинжилж үзэхэд чийг нь алдагдсан ч малд тэжээл болно гэсэн дүгнэлт гарсан бөгөөд хэрвээ цаг агаарын байдал эрс хүндэрвэл үнийг нь хямдруулж малчдад худалдах боломжтой гэж ажлын хэсэг үзжээ.

Одоогийн байдлаар аюулгүйн нөөцөд шинээр өвс тэжээл татаагүй байна. Ойрын хугацаанд өвс, тэжээл нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгож, 100 тн өвс, 30 тн тэжээл татна. Үүнд 40 гаруй сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news