Мэрэгчтэй тэмцэх ажлыг 87 хувьтай гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 17:49:56

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг энэ жил Дундговь аймгийн 6 сумын 30 мянган га бэлчээрийг хамруулан зохион байгуулсан юм. Энэ ажлын гүйцэтгэлийг 87 хувьтайгаар хүлээн авчээ.

Тус аймгийн Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн, Цагаандэлгэр, Говь- Угтаал, Баянжаргалан сумын нутгаар үлийн цагаан оготно ихээр тархсан, 200 гаруй мянган га талбайд устгал хийх шаардлагатай гэсэн судалгааг ҮХАА- н газар гаргаж, салбарын яамандаа уламжилсан бөгөөд үүнээс 30 мянган га- д мэрэгчтэй тэмцэхээр 48 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна.

Дээрхи 6 сум хамгийн ихдээ 8000, хамгийн багадаа 2000 га- д мэрэгчтэй тэмцсэн бөгөөд Дэрэн сум энэ ажлыг хамгийн өндөр буюу 90 хувьтай, Цагаандэлгэр сум 85 хувьтай гүйцэтгэжээ. Эндээс дундажлан тооцоход мэрэгчтэй тэмцэх ажил Дундговь аймагт 87 хувьтай хийгдсэн гэж ҮХАА- н газраас мэдээллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news