Ирэх онд орон нутгийн хөгжлийн сангаас 1.4 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-20 17:04:27

Дундговь аймаг 2017 онд орон нутгийн хөгжлийн сангаасаа 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийнэ. Энэ хөрөнгөөр нийт 19 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснийг аймгийн ЗДТГ- аас мэдээллээ.

Тодруулбал, 638 сая төгрөгийг  Сайнцагаан сумын  Боржгин багийн айл өрхүүдийн цахилгааны эх үүсвэрийг сайжруулж дэд өртөө барих, Мандалговь хотын хуучин орон сууцны гадна фасадыг засах, Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын цахилгааны гадна шугам, 6 км явган хүний замыг гэрэлтүүлэгийн хамт хийх , аймгийн төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулна.  Мөн Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ой угтаж Мандалговийн Соёл амралтын хүрээлэн,  Чагдаржавын  нэрэмжит талбайг тохижуулах юм байна.

Түүнлэн аймгийн төвийн хогийн менежментийг сайжруулах, аймгийн төвийн ундны усны  худгуудыг камержуулах, эмнэлгийн барилгуудыг генератортой холбох,  5 сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, 10 багийн Засаг даргыг унаажуулах  зэрэгт шаардлагатай техник тоног төхөөрөмж худалдан авахад 220 гаруй сая төгрөг зарцуулах бол  310 гаруй сая төгрөгөөр барилгын их засвар хийхээр болжээ.  Төсөл хөтөлбөр арга хэмжээнийн зардалд 270 гаруй сая төгрөг зарцуулах юм байна.

Т. Отгонтуяа         

 

 

Related news