Ажлын байрандаа дасгал хийж хэвшихийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2015-10-14 18:11:07

МЗХ-ны залуус ажлын байран дахь дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлж эхэлжээ.

МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурлаар тус холбооны Спортын байнгын хороо Ажлын байран дахь нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх тухай тогтоол батлуулсан юм. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хангуулах үүднээс залуус өөрсдөө дасгал хийх алхамыг эхлүүлсэн байна.

Иймээс тус холбооны залуус Монголын бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэхийг уриалж байна.

Б.Туул

Related news