Аймгийн ИТХ-ын дэргэд “Миний парламент”-тэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд хүүхдийн "Мини парламент"-тэй боллоо.
Хүүхэд, өсвөр үеийнхний өмнө тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор хэлэлцүүлэн гаргаж, шийдвэр гаргах түвшний хүмүүст уламжлан шийдвэрлүүлэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү миний парламентийг байгуулжээ.
Энэ сарын 19-ний өдөр хуралдсан энэхүү “Мини парламент”-ийн анхдугаар хуралдаанаараа хүүхдүүд хурлын дэг болон дүрмээ баталсан байна. Мөн хурлын дарга, нарийн бичгийн дарга нараа сонгож, салбар хороодоо байгуулжээ. Хурлын явцад салбар хороод хуралдаж, хороодоос гарсан саналыг хэлэлцэн батлан аймгийн ИТХ-д өргөн барихаар болсон байна. "Мини парламент"-ийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд нар оролцож төлөөлөгч хүүхдүүдэд амжилт хүслээ.
Цаашид хүүхдүүдээс гарсан санал санаачлагуудыг энэхүү хурлаараа хэлэлцээд аймгийн удирдлагуудын сонорт хүргэж байх боллоо.
Ч.Отгонцэцэг