“Миний Монгол” ТВ-ийнхэн манлайлсан сэтгүүлчдийн шинэ жил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-24 21:52:17

Сэлэнгэ аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн шинэ жил дурсан ярих хуучтай өрнүүн сайхан боллоо.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, орон нутаг дахь сэтгүүлчид, албан байгууллагын хэвлэлийн ажилтнууд энэ өдөр хуран цугларлаа. Тэд хуучин оныхоо ололт амжилтыг бахдал дүүрэн дүгнэж, шагналын хур буулган үдэж, угтан ирж байгаа шинэ оноо оргилуун их ажлын эрчтэйгээр хүлээн авлаа.

Баярын энэ өдөр 2016 оны ажил үйлсээрээ манлайлж, Сэлэнгэ аймгийн хэвлэл мэдээллийн салбарын шилдэг ажилтанаар “Миний Монгол” ТВ-ийн захирал Б.Хосшагай, шилдэг байгууллагаар “Миний Монгол” ТВ-ийн хамт олон шалгарч шагналын эзэд болсон юм. Мөн орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагын шинэ жилийн баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Сүхбаатар сумын Засаг даргын орлогч н.Тэмүүлэн нар хүрэлцэн ирж сэтгүүлчид хэвлэл мэдээллийн зарим хүмүүстээ шагналаа гардуулж, амжилт хүслээ.

Ч.Отгонцэцэг

Related news