БНСУ-ын "Чэйл эмнэлэг”-ийн эмч нар Ховдод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 11:32:54

БНСУ-ын эмэгтэйчүүдийн “Чэйл эмнэлэг”-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Батсүх, ИТХ-ын төлөөлөгч Д.Цээпил нар “Чэйл эмнэлэг”-ийн дэд ерөнхийлөгч Tae Kyeong Kim, Нөхөн үржихүй ба үйргүйдлийн эмч Son il Pyo, менежер SuJin Lee, Ж.Нармандах нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Бүгд найрамдах солонгос улсдаа дээгүүрт ордог эмэгтэйчүүдийн “Чэйл” эмнэлэг, БОЭТ цаашлаад аймаг орон нутагтаа хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

“Чэйл эмнэлэг”-ийн удирдлагууд 2015 оны 10 дугаар сарын 15-нд манай аймгийн БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санамж бичиг үзэглэх ба амаржих газарт үзлэг хийхээр төлөвлөжээ.

Тус эмнэлэг нь Солонгос улсдаа дээгүүрт ордог эмэгтэйчүүдийн эмнэлэг бөгөөд үргүйдэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эмэгтэйчүүдийн талаарх бүхий л өвчлөлийг эмчилдгээрээ улсдаа тэргүүлдэг байна.

“Чэйл эмнэлэг”-ийн дэд захирал Ким Тху Гёнг “үргүйдлийн эмчилгээ дэлхийн хэмжээнд хүнд эмчилгээ.Монгол хүний жирэмслэлт 65-70 хувьтай байдаг нь цаг, монгол ахуйтай холбоотой байх.Бид монголд ирээд 200 гаруй гэр бүлийг үр хүүхэдтэй болоход тусалсан.Манай эмэгтэйчүүдийн эмч докторууд цаашид  энэ талаар судалгаа хийж байгаа” гэлээ.

А.Бямбасүрэн

 

 

 

Related news