Бүргэдчин Н. Айшолпан охин шилдэг соёл, урлаг спортын ажилтнаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-28 03:16:48

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн удирдлага 2016 оны шилдэгүүдээ тодрууллаа.

Шилдэг бага ангийн багшаар Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Д.Жайнагүл, шилдэг багшаар Өлгий сумын Дарын бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Б.Аяужан, шилдэг сурагчаар Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч И.Ахылбек, шилдэг сурагчаар Өлгий сумын Эмпати бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Ахжол, шилдэг оюутнаар Зохиомж дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан Т.Жолдасбек шалгарлаа.

Мөн шилдэг ажилтнаар Зонооз өвчин судлалын төвийн ариутгагч М.Эрдэнэцэцэг, шилдэг ажилтнаар жолооч Х.Мирзабай, шилдэг инженерээр аймгийн Мэдээлэл холбооны сүлжээний газрын ахлах инженер Б. Шакербай, шилдэг санхүү, бүртгэл тооцооны ажилтнаар аймгийн СТСХ-ийн ахлах мэргэжилтэн бөгөөд төсвийн мэргэжилтэн Х.Өмирзах, шилдэг Төр захиргааны ажилтнаар Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Еркегүл, шилдэг соёл, урлаг спортын ажилтнаар Эмпати сургуулийн сурагч, бүргэдчин Н. Айшолпан шалгарав.

Шилдэг их эмчээр Нэгдсэн эмнэлгийн арьс харшлын тасгийн эрхлэгч Н.Охиноо, шилдэг бага эмчээр Ногооннуур сумын Чихтэй багийн бага эмч Ү.Гүлсин, шилдэг ажил олгогч, бизнесмен, хөрөнгө оруулагчаар "Рысжан" ХХК-ийн захирал Н.Бейбитхан шалгарч,  Шилдэг төсөвт төрийн байгууллагаар Мэргэжлийн хяналтын газар, Шилдэг төрийн өмчийн оролцоотой компаниар Цахилгаан шугам сүлжээний газар,Шилдэг хувийн хэвшлийн компаниар "Жол" ХХК, Шилдэг төрийн бус байгууллагаар "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллага тус-тус шалгарлаа.

Тухайн жилд онцгой амжилт гаргасан эрдэмтэн хүнээр Төлеубайн Серикжан нар шалгарлаа.

Ш.Айзаря

 

 

Related news