Аварга малчин, тариаланчдаа өргөн мэдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-01-10 13:11:45

Говь-Алтай аймгийн эдийн засгийн гол үйлдвэрлэл нь мал аж ахуй. Тус аймгийн малчид жил дараалан мал сүргээ өсгөн нэмэгдүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, мах, сүү, арьс түүхий эдийг их хэмжээгээр бэлтгэж, ажлыг байр нэмэгдүүлэн, албан газар байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг байна.

Иймд амжилт, санаачлагатай ажиллаж байгаа тэргүүний малчдаа улсын аваргад нэр дэвшүүлэн тодорхойлоод байна. Хошой аварга малчинд Дарив сумын О.Гансүх, Есөнбулаг сумын А.Энхбаатар, улсын аварга малчинд Даривын Я.Амартүвшин, Тонхилын И.Баянмөнх, Жаргалангийн С.Эрдэнэбат, Дэлгэрийн Н.Гонгоржав, Цээлийн А.Төвжав, улсын аварга тариаланчид Халиун сумын тариаланч Д.Лхаажав нарыг тодорхойлон холбогдох газарт нь өргөн мэдүүлээд байна.

Тэд сүүлийн 3-5 жил тогтвортой амжилт гаргаж, болзлыг хангасан байна.

                                                                                                                        Ш.Цоодол

Related news