Хүүхдийн тэргэнцэр олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-01-10 13:13:12

Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар энэ оноос Төрийн бус байгуулагуудтай хамтран нэлээд ажлыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ. Үүний нэг нь зорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагаа ажээ.

Саяхан Монголын “Хүүхдийн тэргэнцэр” ТББ-тай хамтран аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдэд тэргэнцэр олгож нийгмийн харилцаанд орох боломжийг олгожээ. Одоо тэргэнцэр нэн шаардлагатай байгаа 26 хүүхдийн тэргэнцэрийг ойрын хугацаанд нийлүүлэх юм байна. Австрали улсаас нийлүүлэгдэж байгаа нэг тэргэнцэр 750-850 000 төгрөгний өртөгтэй ч үнэгүй олгож байгаа гэнэ.

Говь-Алтай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 310 хүүхэд байгаа бөгөөд тэдний 215 нь хөгжлийн бэрхшээлийн зэргээ тогтоолгосон байна.

                                                                                                                        Ш.Цоодол

Related news