Мянгат малчдын тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн хэмжээгээр өмнөх оноос малчин өрх 245, мал бүхий өрхийн тоо 330 нэмэгдэж энэ онд нийт 6903 малчин өрх, 9932 мал бүхий өрхтэй болоод байна.
Мөн энэ онд тус аймгийн дүнгээр 646 малчин мянгаас дээш толгой мал тоолуулсан нь улсын хэмжээнд мянгат малчдын тоогоороо тавд орж байгаа аж. Тонхил сум 71, Эрдэнэ сум 69, Дарив сум 56, Цээл 48, Халиун, Дэлгэр сумаас тус бүр 45 малчин мянгаас дээш мал тоолуулжээ. Олон малтай малчид ажлын байр нэмэгдүүлэх, байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгийн үр нөлөө ихтэй байдаг байна.
Ш.Цоодол