Мөрөн суманд 120 орчим өрхөд газар олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ онд нийт 120 орчим иргэнд газар олгохоор төлөвлөж байна. Гэхдээ тодорхой журмыг боловсруулж хамгийн түрүүн хэрэгцээ шаардлагатай байгаа өрхүүдэд олгох гэнэ.
Мөрөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээ бага, сүүлийн жилүүдэд төв сууринг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаан улмаас өрхийн хэрэглээний газар авах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Хөх толгойд 2014 онд 1500 өрхөд газар олгосон боловч гэрэл цахилгаан, нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй тул 30 орчим хувь нь хашаагаа барьсан, 70 орчим газраа ашиглаагүй учраас энэ онд дэд бүтцийг шийдвэрлэн өгөх гэнэ.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Мөрөн суманд 2000 орчим өрхөд газар олгосон боловч иргэдийн газрын эрэлт нэмэгдсээр байгаа ажээ.
Б.Гантуяа