Албан байгууллагууд шөнийн эргүүлд гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-12 16:08:43

Дорнод аймгийн Цагдаагийн газраас санаачлан албан байгууллагуудтай хамтран шөнийн эргүүлд гарах ажлыг  саяхан зохион байгуулав.

Долоо хоног үргэлжилсэн энэ ажилд нийт 72 байгууллага аж ахуйн нэгжийн 585 ажилтан, 37 автомашин нийтийн эргүүлд дайчлагдан Цагдаагийн газраас тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Өнгөрсөн онд Цагдаагийн газраас “Эргүүл”, “Олон нийтийн эргүүл” нэгдсэн арга хэмжээний үеэр хөдөлгөөнт болон явган эргүүлийг зохион байгуулсан байна. Энэ  үеэр гудамж талбайд үйлдэгдсэн 80 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 34,9 хувь, согтуугаар 165 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх жилийн энэ үеэс 9,8 хувь буурсан үзүүлэлт юм.

                                                                                                                                      Б.Туяа

Related news