Жаргалант сумын 50 өрх оторт гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Жаргалант сумын малчид малаа 5 төрөл дээр өсгөж 270 орчим мянган толгой мал тоолуулж өнгөрсөн жилтэй харьцуулахад мал сүргийн тоо толгой 30 гаруй мянгаар өсчээ.
Өнөөдрийн байдлаар Жаргалант сумын зарим нутгаар 25-30 см зузаан цастай байгаа бөгөөд бэлчээрийн даац муутайгаас 50 орчим малчин өрх өөрийн болон бусад аймгийн нутаг дэвсгэрт отроор өвөлжиж байна. Энэ жилийн тухайд тус сум 35 тонн өвс, 25 тонн тэжээл 10 тонн хужир нөөцөлсөн боловч өвөлжилт хүндэрвэл тэжээлийн асуудал тулгарч болзошгүй байгаа гэнэ.
Мөн цаг дулаарвал шар усны үер эрсдэл дагуулж магадгүй байгаа тул орон нутгийн удирдлагууд урьдчилан сэргийлэх араг хэмжээг тодорхой үе шаттай авч байгаа ажээ.
Б.Гантуяа