Буриадад 13 монгол иргэн захиргааны зөрчил гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-16 14:13:42

ЦЕГ-ын удирдлагууд ОХУ-ын Буриад Улсын Дотоод хэргийн яамныхантай ажил хэргийн уулзалт хийгээд ирсэн байна. Хоёр улсын мэргэжил нэгтнүүд хамтран ажиллахаар болсныг бид өмнө мэдээлсэн.

Хоёр улсын иргэд визгүй зорчих болсноос хойш Монгол Улсын иргэд Буриадын нутаг дэвсгэрт аялаж жуулчлах нь ихэссэн. Давхардсан тоогоор манай улсын 500 мянган иргэн аялснаас 13 хүн захиргааны зөрчил гарган арга хэмжээ авахуулжээ. Буриад, Монголын талын уулзалтад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, Гадаад харилцааны хэлтсийн дарга, хурандаа Г.Бадарч, ЗЦГ-ын дарга, хурандаа Ү.Зоригтбаатар, Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганболд, дэд консул Г.Жаргалсайхан, Буриад улсын Засгийн газрын ерөнхий сайдын орлогч А.Е. Чепик, Дотоод хэргийн сайд, хошууч генерал О.Ф. Кудинов, Эдийн засгийн сайд Т.Г. Думнова болон хил хамгаалах, цагаачлалын албаны дарга нар оролцсон байна.

Ж.Батсайхан 

 

Related news