Стандартын өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 15:49:54

Олон улсад жил бүрийн 10 дугаар сарын 14 –ний өдрийг “Дэлхийн стандартын өдөр” болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай.  Монгол улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ.

Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (IEC), Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO), Олон Улсын Харилцаа Холбооны Байгууллага (ITU) –аас 2015 оны “Дэлхийн стандартын өдөр”-ийг “Стандарт Дэлхий дахины нийтлэг хэл” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Технологиуд харилцан нийцэхийн тулд стандарт хэрэгтэй. Таны компьютер өөр үйлдвэрлэгчийн хэвлэгч рүү бичиг баримтыг тань хэрхэн илгээж буй талаар урьд өмнө нь та бодож байсан уу? MPEG, JPEG зэрэг файлын стандартчилсан форматууд таньд өөр өөр үйлдвэрлэгчдийн технологиудыг ашиглан, видео бичлэг, гэрэл зурагаа гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцах боломжийг бүрдүүлж байна.

Энэ оны “Дэлхийн стандартын өдөр”-ийг ч мөн адил Стандартчилал, хэмжил зүйн газар болон орон нутгийн стандартчиллын байгууллагын салбар, хэлтсүүд орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна

Тодруулбал энэ сарын 04-08 –ний өдрүүдэд Ховд  аймгийн Засаг даргын Тамгийн газартай хамтран “Дэлхийн стандартын өдөр”-ийг тэмдэглэсэн бол энэ сарын 9 –нд Стандартчиллын үйл ажиллгааанд оролцогчдод зориулсан “СТАНДАРТ – ДЭЛХИЙ ДАХИНЫ НИЙТЛЭГ ХЭЛ” семинар зохиожээ.

А.Бямбасүрэн 

Related news