Өнгөрсөн онд 60 малчин өрхийг малжуулсан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас зохион байгуулан өнгөрөгч онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 60 малчин өрхийг малжуулсан байна.
Бүх сумдыг хамруулан 35 хүртлэх насны, өрхийн гишүүдийн 2-оос дээш хүн нь хөдөлмөрийн чадвартай, 100-150 хүртэл толгой малтай 3-5 малчныг сум бүрээс сонгон нийтдээ 5616 малаар малжуулжээ.
Үүнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас 260 300 000 төгрөг зарцуулж цаашид үржиж ашиг шимээ өгөх 2418 хонь, 3198 ямааг тухайн сумын олон малтай малчдаас худалдан авч олгосон байна. Дээрх малчид авсан малынхаа үнийн дүнгийн 50 хувийг л хоёр жилийн дараа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнээр эргэн төлөх үүрэгтэй ажээ.
Ш.Цоодол