Сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-01-19 10:25:40

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын бүрэн дунд сургуулийн 640 хүүхдийн гурван давхар шинэ барилгыг хүлээн авч ашиглалтад орууллаа.

Нийтдээ 3.6 тэрбум төгрөгний өртөг бүхий гурван давхар энэ барилга хичээлийн тохилог анги танхимууд, урлаг, спортын заалтай, зургаан настны ангиуд нь бусад хүүхдээс тусдаа орж гарах хэсэгтэй дотроо арин цэврийн байгууламжтай, орчин үеийн шинэ загвараар хөдөө сумд баригдаж байгаа анхны барилга гэдгээрээ онцлог ажээ. Ийнхүү сурагчид сурч амьдрах тохилог орчин бүрдүүлсэн шинэ сургуулийн барилгадаа хичээллэж эхэллээ.

Энэ үеэр сурагчдын урлаг спортын тэмцээнүүд зохион байгуулагдсан байна. Уг барилгыг 2011-2017 онд Хөвсгөл аймгийн барилга угсралтын “Урагшлах” ХХК чанар сайтай барьж хүлээлгэн өгчээ.

                                                                                                                        Ш.Цоодол

Related news