Нэгдүгээр сарын 25-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт "Шангри–Ла" зочид буудалд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулна.
09.00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд харьяа агентлагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна.
10.00 цагт "Туушин" зочид буудлын Соёмбо танхимд Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно.
10.00 цагт УДБЭТ-т БСШУС-ын сайд Ж.Батсуурь Шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзана.
10.00 цагт Монгол улсын зөвлөх багш зэргийг авах болзол хангасан багш нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах арга хэмжээ Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд болно.
11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт тус байгууллага нийслэлийн Аялал жуулчлалын газартай жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран Санамж бичигт гарын үсэг зурна
11.00 цагт НЗДТГ-т НИТХ дахь АН-ын бүлэг нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах үйл ажиллагаа зохион байгуулна.
11.00 цагт "Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс Авлигын индэксийг зарлах хурал Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд болно.
17.30 цагт “Сити” цамхагт Эрүүл жирэмслэлт төслийн танилцуулга болно.
Төрийн ордон
УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
11.00 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Арбитрын тухай хууль болон түүний дагалдах хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлнэ.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт Багануур дүүрэгт баригдах олон улсын “Эе эв” хүүхэд, залуучуудын соёл, спорт, экологийн хөгжлийн төвийн төслийн ажлыг Нийслэлийн удирдлагууд зогсоосон талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын даалин урлалыг ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх талаар Монголын уран хатгамалчид, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төвөөс мэдээлэл хийнэ.