Нэгдүгээр сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-01-27 08:45:57

УИХ-ын чуулган хуралдана.

08.30 цагт Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

08.30 цагт ОӨУБЕГ-ын “Эрх зүйн шинэчлэл- иргэний эрхийн баталгаа” сэдэвт сарын аяны “Нээлттэй өдөрлөг” нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүд болон 100 айл дахь Үйлчилгээний 1, 2, 3-р байранд болно.

09.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ болно.

09.30 цагт НИТХ-ын VII хуралдаан Хангарди ордонд болно.

09.30 цагт Империал зочид буудалд МАХН-аас эрдэмтэн судлаачидтай хамтран боловсруулсан Үндсэн хуулийн төслийг улс төрийн намууд, судлаачдад танилцуулж, хэлэлцүүлнэ. Утас: 99753607

11.00 цагт МУЗН-т галын аюулаас дөрвөн хүний амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Г.Ганбаярт хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ажиллагаа болно.

11.40 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойтой холбогдуулан тогтоолын төсөл өргөн барих талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МУБИС-ийн Оюутанд үйлчлэх төвд Монголын Доноруудын холбооны хүндэтгэлийн арга хэмжээ болно.

13.00 цагт ЦЕГ-ын Сургалтын төв /Орбит-хуучнаар Дотоодын цэргийн 05 дугаар анги/-д Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицеруудын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулна.

16.00 цагт “Сити” их сургуульд “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалт болно

Related news